Monday, February 22, 2010

Мөрөөдөл биелэх өдөр

2 сарын 18 өдөр миний олон жилийн мөрөөдөл биелэсэн сайхан зүйл боллоо. Би Европын холбооноос өгдөг тэтгэлэгт тэнцсэн байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр ёстой л магнайгаа хагартлаа баярлалаа. Өөрөөн дотуураа дэвхцэж гүйгээд л....

Өнөөдөр ч гэсэн миний хөөр баяр дуусаагүй л байна. Мөрөөдөл биелэдэг өдөр гэж байдаг л юм байна. Мөрөөдөл биелэдэг юм байна шүү, хүмүүсээ.
Би үнэндээ 2 тэтгэлэгт тэнцсэн шүү. Бүүр 2 тэтгэлэгт гээч. 2-уулаа бүрэн тэтгэлэг. Гэхдээ нэгийг нь сонгох ёстой. Анхнаасаа сонгосон байсан нэгийгээ л сонгоно доо. Би өнөөдөр 3 сарын 14-нд 2 дах тэтгэлгийнхээ
тэнцсэн гэдэг хариуг хүлээж авлаа. Сайхан өдөр. Хорвоогийн эрээн бараантай, жаргалтай, зовлонтой энгийн л нэгэн өдөр. Энгийн нэгэн ням гариг. Гэхдээ миний амьдралд нэгэн шинэ гарцыг нээсэн өдөр.

Тэгээд энэ сайхан хөөр баяртай сайхан дурсамжтай мөчөө бичиж, тэмдэглэж үлдээх хэрэгтэй гэж бодлоо. Цаг хором өнгөрөхийн тоогоор юм болгон хувьсан өөрчлөгдөж, энэ цаг мөчид амьдарч байгаа би гэдэг хүн ч өөр хүн болж хувирсаар л байгаа. Жилийн дараа л гэхэд миний үзэл бодол өөр болчих байх. Тэрнээсээ өмнө амжиж, энэ хором мөчид амьдарч байгаа би гэдэг хүний дурсамж, үзэл бодлыг бичиж үлдээх гэж би энэ бүхнийг бичдэг юм.


Миний амьдрал тийм ч амар хялбар сайхан байсангүй ээ. Бодоод байхад би бараг хэзээ ч хүүхэд байгаагүй юм шиг л. Тоглож наадаж, эрхэлж байсан дурсамж бараг л байхгүйтэй адилхан байх юм. Би энд туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралаа тоочихгүй ээ. Гэхдээ л миний МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ӨДӨР ямар үнэ цэнээр олдсоныг л дурсах гэсэн юм.

Би анх хэний ч тусламжгүйгээр уншиж сурч байхдаа л би насан туршдаа энэ бичиг цаас хоёртой зууралдана гэж мэдсэнгүй ээ. Анх 12 настайдаа анхныхаа өгүүллэгийг бичиж байсан юм. “Агуй” гэдэг нэртэй байсан билүү дээ. Одоо тэр дэвтэр байхгүй ээ. Нүүж сууж явахад л хаягдсан байх. Тэгээд тэр үедээ бичсэн өгүүллэгүүдээ хүүхдийн сонинд хэвлүүлэхийг маш их хүсч байсан ч угийн бүрэг, ичимхий болохоороо зориглоогүй юмаа. Тэгэхэд л би дотроо “дараа нь том болоод нэр хүндтэй, хүмүүс миний үгийг тоож сонсож, миний өгүүллэгийг тоож уншихаар тийм нэр нөлөөтэй болохоороо л заавал нэг ном хэвлүүлнэ дээ” гэж бодсон юм даа. Гэхдээ тэр багийнхаа мөрөөдлөө хаяагүй ээ. Ямар ч л байсан хүн болж төрсөн энэ амьдралынхаа хугацаанд заавал ном бичнэ. Бас хангалттай нэр хүндтэй болж, амжилтанд хүрвэл өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, бага насныхаа тухай бичнээ. Зарим нэг над шиг хүмүүст урам хайрлах байх гэж бодож байна.

Би бусад айлын хүүхдүүд шиг ээж аавдаа эрхэлж, дуртай зүйлээ авахуулж идээд л, хүссэн сургуульдаа сураад л, дуртай зүйлээ хийж өсөөгүй ээ. Тийм боломж ч байгаагүй. Бидний амьдрал ядуу гэж хэлэхгүй ч тийм хангалуун байсангүй. Ямар ч л байсан өдрийнхөө хоолтой. Тэрнээсээ цаашаа гарч чадахгүй, англиар hand to mouth маягаар амьдарч байсан болохоор би хэдий жаахан хүүхэд байсан ч ээжийгээ зовоохгүй гэж бодоод илүү дутуу зүйл ерөөсөө нэхэж байгаагүй юм. Сургуульд явахдаа хоёрхон цагаан цамцтай, ганцхан өмдтэй. Хүүхдүүдэд шоолуулаад, манай сургуулийн хүүхдүүд бүгд боломжийн, хангалуун амьдралтай, тэр байтугай зайрмаг худалдаж аваад тэрүүгээрээ сагсны шийд рүү бөмбөг оруулж тоглоод л. Тэгэхэд би тэгж тоглох нь байтугай, худалдаад аваад идэх ч мөнгөгүй, хараад л шүлсээ гоожуулаад л зогсдог байсан даа. Сургуулиас гэр хүртэл бүтэн 1 цаг явдаг. Хотын зах болохоор автобус ч ховорхон явна. Тэгээд ч 90-ээд оны эхэн болохоор угаасаа автобус унаа ховор байсан даа. Троллейбусаа хүлээж дор хаяж, хамгийн багаар л бодоход 30 мин гадаа хөлдөж үхэх шахан бээрэн зогсдог байсан даа. Нэг юм салгалаад ирэхээр том хүмүүстэй адилхан л чихэлдээд л багтаж орохыг хичээнэ. Багтахгүй бол дараагийнх нь ирэх хүртэл дахиад л бараг 1 цаг хөлдөж үхтлээ хүлээх болохоор дүүжлэгдээд ч гэсэн суухаас өөр замгүй. Автобус хаалга ч хааж чадахгүй болтол чихээд явна. Хаалга нь хаагдахгүй болохоор заримдаа онгорхой чигт нь давхиж өгнө дөө. Ямар сайндаа тэгж дүүжлэгдэж явж байгаад нэг удаа яг автобусан доогуур хальтирч ороод бас нэг удаа автобуснаас шидэгдэж байсан юм даг. Үнэн аз сорьж явж байгаам даа хөөрхий. Тэгж дүүжлэгдэж явахдаа автобусны хүйтэн төмөрт гараа хайруулаад бараг л хуруунууд тасрах гэж байгаа юм шиг өвдөөд, бараг л хуруугаа хөлдөөх шахдаг байсан даа. Тэгж автобусаар явдаг байхдаа би 3 ангид байсан юм байна. Их үсрээд л 9 настай байсан юм байна.

Хичээл дэндүү хүнд, бас ангийн хүүхдүүдийн дээрэнгүй зан байдал, бас амьдрал хэцүү, гэр бүл дотор байсан хэрүүл шуугианаас болж би өөрийгөө үзэн яддаг байлаа. Хүн болж төрсөндөө харамсч, зүгээр л нохой болоод төрсөн бол энэ бүхнийг ойлгож мэдрэхгүй ходоодондоо л хоолтой бол ичиж зовохгүй ч амьдарч байх байсан даа гэж боддог байлаа. Тэгээд 6 ангид сурч байхдаа мэдрэлийн ядаргаанд ороод эмнэлэгт бараг сар хагас хэвтсэн. Тэрнээс хойш байнга толгой өвддөг өвчинтэй болсон доо. Байнга л толгой өвдөж, заримдаа толгой өвдсөнөөс болж юм ч идэж чадахгүй бөөлжөөд, даралт хүртэл ихсээд байдаг болсон байсан.

Тэгээд л би халширч, хичээлээ таслаад л гадуур тэнэдэг болж эхэлсэн. Хүмүүс гадуур тэнэдэг хүүхдүүдэд дургүй. Гэхдээ тэд нар яагаад гадуур тэнэдгийг би өөрийн биеэр туулсан болохоор тэдгээр хүүхдүүдийг буруутгадаггүй. Гэхдээ тэднийг буруу замаар орж, хулгайч, дээрэмчид л битгий болоосой гэж хүсдэг юм.

Хоёр ч удаа тэгж сургуулиа хаясан даа. Ээж маань багш нараас намайг сургуульд буцааж авахыг аминчлан гуйж, чихэр боов бариад л гүйж байсан. Би тэгэхэд дөнгөж л 12 настай болохоор учирыг сайн ухаараагүй л байж дээ. Өөр сургуульд оруулсан ч дахиад л хичээлээ таслаад л хөөгдчихсөн. Одоо хүмүүс намайг хараад намайг тэгж гадуур тэнэж, сургуулиа хаяж байсан гэвэл бараг л итгэхгүй дээ. Гэхдээ энэ бол бодит үнэн юм. Миний амьдралын тэр жилүүд үнэхээр хэцүү жилүүд байсан юм. Би тэгэхэд ухаан суугаагүй болохоор төрөлх зөнгөөрөө “зовлонгоос дайжих” замыг л сонгож байсан нь тэр юм байлгүй дээ. Ирээдүйд юу болохыг ойлгохгүй, хичээл сургууль хэрэгтэй гэж мэдэхгүй. Сургуульдаа өдөр болгон хоцорч багшдаа загнуулахгүй, хүүхдүүдэд шоолуулахгүй, ээждээ загнуулахгүй, хүнд математикийн бодлогоо бодох хийх гэж уйлж суухгүй, өдөр болгоны хэрүүл зодооноос түр ч гэсэн хол байх нь л сайхан санагдсан болохоор л тэр. Бодоод байхад би гудамжны тэнүүлчин хүүхдүүдийн нэг болоход тун ч ойрхон байж дээ гэж санагдаад байдаг юм. Чухам миний ээж ухаалаг, боловсролтой хүн болохоор л намайг тийм замаар уруудахаас аварсан юм.

Гэхдээ зовлон ингээд дуусаагүй ээ. Би хэдий ахлах ангид орсон ч гадуур тэнэдэг балай зуршлаа бүрэн тавиагүй байсан шиг байгаа юм. Тэгээд ч миний өсвөр нас эхэлж, угаас гомдол тээж явсан зүрх маань өчүүхэн зүйлд ч амархан сөхөрдөг болчихсон юм шиг. Юм л болж уурлаж, уцаарлаж байдаг байсан. Тэгээд л хичээлдээ осолдохгүй л явдаг ч хичээлээ огт хийдэггүй, хичээлээ тараад л ангийнхаа 2 охинтой бас л дэмий тэнээд л явдаг байсан. 10 ангид ордог жил тэр 2 маань ч эвдэрч, хулигаан охидтой нийлээд архи уугаад, тамхи татаад ер нь буруу тийшээ яваад эхлэхээр нь би ч дэмий тэнэдэг ч гэсэн багын гэрийн хүмүүжлээрээ тэдэн шиг болохыг хүсээгүй болохоор зайгаа барьсан юм. Сүүлд бараг л 3 жилийн өмнө сураг сонсоход нэг охин лав 2 ч удаа хүнтэй гэрлээд салсан гэж байсан, нөгөө охин нь бараг л 7 хоног болоод л найз залуугаа сольдог ч гэх шиг сонин зүйл сонссон. Сургуульд ч орж чадаагүй болохоор хувийн сургуульд сурч байгаа гэж сонсогдож байсан. Гэр бүл гэдэг, үерхэл ч тэр зүгээр л амаа арчаад л хаядаг сальфетка шиг зүйл биш шүү дээ. Тэднийг одоо илүү сайхан амьдарч байгаа гэж найдаж байна даа. Чадвал гадагшаа явахаасаа өмнө хаа юу хийж яваа сургийг нь гаргаад, болж өгвөл уулзчих юм сан.

10 ангиа төгсөөд конкурс өгөх үеэр ээж маань эмнэлэгт хэвтээд, цөсний хагалгаанд орж, ээж аав маань банкны өрнөөс болж байраа зарсан болохоор аав дүү нар маань манай нагац эгчийн лагерьт түр толгой хорогдож байсан юм. Үүнээс болоод би айлд конкурсаа дуустал түр байрлах хэрэгтэй болсон юм даа.

10 жилдээ залхуу байсны хар гайгаас болж, конкурсанд бэлдэхийн тулд өдөрт 2 цаг унтаж, хичээлээ давтсан даа. 5 номны бодлогыг 10 хоногт бодсон. Гэхдээ бүгдийг нь дуусгаагүй ч бүгдийг нь талд нь ортол бодсон. Унтахдаа ч бодлогоо зүүдэлтэл бодлого бодсон доо. Хичээл зүтгэлийн хүчээр конкурсандаа тэнцсэн. Манай ангийн онц сурлагатан ч тэнцээгүй байхад би гэдэг хүн тэнцчихсэн юм даа. Конкурсанд ороход надад бүх бодлогын зөв хариутай шабломыг надад давтлага өгч байсан математикийн маань багш өгсөн хэдий ч би тэрнийг нь хэрэглээгүй юм. Хүн болгон л миний тэнэгийг гайхаж байсан. Тийм сайхан бэлэн хоолыг зүгээр л гударч орхихгүй, юу гэж өөрөө бодох гэж улайрсан юм гээд л бараг бүх хүн л хэлж байсан. Гэхдээ л ӨӨРИЙН ХҮЧЭЭР ОЛСОН ЮМ БҮХЭН АМТТАЙ. Тийм болохоор л би сэтгэл бардам, өөрийгөө хэдий алдсан ч хийж чадна гэдгээ өөртөө батлахын тулд л тэгсэн юм.

Тэр айлын эзэгтэй ч орой давтлагаа тараад харихад “манайх өдөр хоолоо хийж иддэг, бид нар хоолоо хийгээд идчихсэн, чи юу идэж өөрийгөө болгохоо өөрөө л мэд” гээд хоол өгөхгүй. Цаг ямагт л гэрт нь хулгайч, гудамжны хүн ороод ирчихсэн юм шиг өрөөн дотуур дагаад явна. Хамаагүй юмыг нь үзвэл “наадах чинь төдөн төгрөгний үнэтэй, буцааж байранд нь тавь” гэж шивнэнэ. Бас болоогүй намайг гэрээс нь ээмэг, зүүлтнийх нь хослолыг хулгайлсан энэ тэр гэж худлаа ярьсан байгаам даа. Би хэдий ядуу, хоосон байсан ч хүний юмыг хулгайлах ёс суртахуунгүй хүн биш. Надад өөрийн гэсэн ёс журам, хүмүүжил гэж юм байдаг. Намайг 1 курсээ төгсөөд мэргэжлээ солиход тэр эмэгтэй надад “чам шиг толгой муутай хүүхэд ийм ангид сурч чадахгүй. Эхний жилдээ л хөөгдөнө. Чи байтугай чамаас илүү олимпиадын алт, мөнгөн медальтай хүүхдүүд сурч чадахгүй сургуулиа хаядаг юм.” гэж хэлж байсан юм. Би одоо тэр үгийг нь өөрт нь буцаагаад хэлэхийг маш их хүсч байна. Сураад барахгүй төгсөөд дээр нь өөрийнхөө хүчээр тэтгэлгээр сурах гэж байгаа гэдгээ чангаар хэлмээр санагдаж байнаа. Тэрний сая саяар нь төлж, багш нарыг нь хахуулдаж онц сургасан “ухаантай” хүүхдүүд хэр хол явсныг хармаар л байна шүү. Үнэхээр манай ангид сурч байсан олон хүүхэд сургуулиа хаясан. Зарим нэг нь төгссөн ч гэсэн мэргэжлээрээ ажиллахгүй, одоо дахиж өөр мэргэжлээр сурч байгаа.

Миний хичээл зүтгэл, итгэл найдвар, үзсэн туулсан амьдрал, он жилүүд шал дэмий байгаагүй гэдгийг юм бүхнээс илүүгээр тодоор мэдэрч байна. Энэ бүх он жилүүдэд үргэлж миний дэргэд байж, зааж зөвлөж, чиглүүлж, урам өгч, зоригжуулж, бас хамгаалж байсан энэ хорвоо дээр миний олж авсан хамгийн том эрдэнэ ээждээ баярлалаа. Таньгүйгээр би хэн ч биш байх байсан. Та л ганцхан надад итгэж, намайг урамшуулж, зоригжуулж байсан шүү. Харанхуй газар гэрэл болж, хүйтэн газар дуулаацуулах илч болж, бороотой өдөр шүхэр минь болж, унах үед минь тосч авах зөөлөн гар байж, муу бүхнээс хамгаалах бамбай болж байдаг хорвоогийн бүх л цэцэгс ч бүгдээрээ нийлээд ч энэ зэрэгцэхгүй үзэсгэлэн гоо, далай мэт гүн ухаан төгс ижий минь. Бурханы надад өгсөн хамгийн том бэлэг бол та юм шүү. Би энэ хорвоод хэний ч үгийг сонсохгүй, тоохгүй байж чадах ч ганцхан таны л үгийг сонсоно. Миний төлөө өөртөө байгаа бүхнээ зориулсан болохоор таныг би юунд ч буруутгахгүй. Хангалуун өсгөөгүй, хайраар дутаасан, хүссэн бүхнийг минь авч өгөөгүй энэ тэр гэж гомдлохгүй.

Энэ хорвоод хүн болгож төрүүлсэн гавъяа чинь л тэр бүх гомдлыг цайруулахад хангалттай. Энэ хорвоод хүн болж төрсөн байна гэдэг л дангаараа том аз завшаан, аз жаргал. Та намайг төрүүлээгүй байхад л би энэ бүхнийг ингэж ойлгож, суралцаж, ийм нэгэн сайхан мөрөөдөл биелэсэн сайхан мөчийн жаргалыг амсахгүй байсан. Хэрвээ үүн дээр нэмээд өсгөсөн, асарсан, хамгаалсан, зөвлөсөн, тусалсан, хайрласан хайр бүхний чинь ач, элбэрэл гэдэг миний энэ насандаа хариулж барахгүй зүйл. Өөрийнхөө далай мэт гүн ухааныхаа дуслыг надад өгсөн баярлалаа. Тэрхүү дуслыг би чадах чинээгээрээ олон хүнд түгээхийг хичээнээ. J

Эх хүний гавъяа гэдэг үнэхээр агуу юм байна. Хүн болж төрөх тэр азтай хувь заяаг бэлэглэдэг хүмүүс болохоор л хүмүүс эмэгтэй хүнийг хүндэлдэг байх.

Хорвоо дээр ээжтэй бүх хүмүүст зориулъя. Энэ бол хорвоо дээрх бүх ээж нарын хүсдэг зүйл. Үр хүүхдээ сайн сайхан явахыг харах л тэдний ач, элбэрэлийн хариуд хангалттай байдаг. Хүн болж төрсөн энэ гайхамшигтай хувь заяагаа битгий буруу зүйлд зориулаарай. Буруу замаар явж байсан ч зөв замдаа орж болдог юм шүү. Чадах чинээгээрээ энэ гайхамшигтай амьдралынхаа хором мөч бүрийг хайрлаж амьдраарай. Зугаацаж наргиж цэнгэнэ гэдэг бол нэг хормын л жаргал. Хормын жаргалын төлөө насан туршын аз жаргалаа битгий сүйтгээрэй.

АЗ ЖАРГАЛЫН ТӨЛӨӨХ АМЬДРАХ АМЬДРАЛЫН ХОРОМ МӨЧ БҮР АЗ ЖАРГАЛ БАЙДАГ.

7 comments:

Degii egchni said...

Sain baina, egchiin duu, saihan setgeltei, erch huch duuren duu mini urgelj az jargaltai amidarch, orchlon horvoogoo giiguulj yavaarai.

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/foto/1512-devushki-na-plyazhe-20-foto.html ]Ожидала большего от него... посоветуйте плз [/url]
Оженй сложно определится в сложившейся ситуации. Встречаюс с молоденьким человеком 1,5 года, и все у нас хорошо. У него своя квартира у меня своя, но болшую частй времени, да буквально все время мы проводим у меня. Каждый вечер он вначале заежает домой , а потом с ночовкой ко мне. Отпуска буквально каждый день проводим сообща, а в последствии каждый в свою сторону. Три месяца назад я завела диалог о вполне вероятности начатй житй сообща, в одной квартире. Увидела в его глазах испуг, он налепил кучу отмазок, мол строитй я его буду и все в таком духе. Дай мне время, мне нужно привыкнутй к етой мысли. А мне хочется определенности, потому как в данный момент нахожусй в подвешенном состоянии. Вот все пишут, не хочет житй, значит не любит, значит бросит и другую найдет. А он в последствии каждой ссоры первый бежит мерится. Правда за все время так ни разу я от него и не слышала что он меня любит.

Anonymous said...

Сайн байна уу?
Таны тэтгэлэгт тэнцсэн явдалд маш их баяртай байна. Таны үнэт цагаас хугаслан юм асууж байгаа уучлаарай.

Миний бие яг одоогоор Хятад улсанд сураад 3,4 жил төгсөж байна. Цаашид Азидаа үргэлжлүүлэн байх санаагүй, Европ тивийг азитай харьцуулах санаатай байгаа юм л даа.

Тиймээс Германы докторантурын талаарх мэдээлэл болон тэтгэлэг хэр олдох талаарх мэдээлэл, мэдсэн зүйл байвал цаг гарган хуваалцахгүй юу гэж хүсэх гэсэн юмаа.

Таны анхаарал тавьсан явдалд баярлалаа

Tserenpil said...

Сайн уу, Anonymous

Би магистрантурт сурдаг болохоор доктрантурын талаар яг тодорхой мэдээлэл өгч чадахгүй нь ээ. Явцын дунд энэ талаар илүү их тодорхой мэдээлэл олвол заавал тэр тухай бичнэ гэдгээ амлая. Миний одоогоор мэдэж байгаагаар германд суралцах DAAD-н тэтгэлэг бий. Би мөн энэ тэтгэлгээр сурдаг. Энэ тэтгэлэгт баклавр, мастер, доктор аль ч түвшинд тэтгэлэгт хамрагдаж болно. Монголд энэ тэтгэлгийн материалыг намар 9 сарын 30 хүртэл авдаг. Германы элчин сайдын яамны сайтаас илүү тодорхой мэдээлэл авч болно. Мөн хариуцсан хүмүүстэй нь уулзаж илүү тодорхой мэдээлэл авч болно. Мөн германд оюутанд зориулсан өөр нэг тэтгэлэг байдаг. BAfög. Би энэ тэтгэлгийн талаар зөвхөн сонсч л байсан болохоор яг сайн мэдээлэл өгч чадахгүй. Сонирхвол google-дээд илүү тодорхой мэдээлэл олж болох байх. Чамд энэ тус болох байх гэж найдаж байна. Чамд цаашдын сурлага, ирээдүйд чинь амжилт хүсье. Магадгүй нэг өдөр Европын хаа нэг газар уулзалдана гэдэгт итгэлтэй байна.

It's my life said...

vneheer sain bn chamaar vneheer ih baharhaj bn anjilt hvsie zaawal zaawal ooriinhoo zowiig l batlaarai ok

Unknown said...

Сайн байна уу,
чиний блокийг хайж байгаад санамсаргүй оллоо. Их дотор сайтай ухаалаг охин юма. Би чамаас юм асуух гэсийн. Би ДААД тэтгэлэгээр удахгүй очиж сурах юм. Ямар ч герман хэл мэдэхгүй, англи хэл дээр хичээлээ үзэх юм. Хоёр сар герман хэлний курст хамрагдана гэсэн. Тэтгэлэгийн хэмжээ 750. Хамгийн гол нь би нэг настай хүү, нөхөртэйгээ очих учраас стипенд хүрэх эсэхэд гайхааад байна. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч. боломжтой бол цахим шуудангаа үлдээнэ үү. Чамд баярлала

Anonymous said...

Энэ бол надад тусалсан хүний ​​сайн үйлсийн тухай миний гэрчлэл юм. Миний нэрийг ELDA VERA, би Испанид суурьшсан. Миний амьдрал эргэж ирлээ! Гэрлээд 8 жил өнгөрсний дараа нөхөр маань намайг орхиж намайг гурван хүүхдийн хамт үлдээв. Би амьдралаа дуусгаад алга болохоо мэдэрсэн. Интернеттэй танилцсан DR Chamberc нэртэй шидтэний ачаар. Итгэлтэй өдөр интернетээр аялж байхдаа би алдаагаа засаж чаддаг алдаатай боксчин хайж байлаа. Энэ тусгай шидтэний талаар хэд хэдэн гэрчлэлийг би олсон юм. Зарим хүмүүс урьд нь амраг хайртыг авчирч, зарим нь эхийн хэвлийдээ сэргээсэн гэж гэрчилдэг, зарим нь гэр бүлээ цуцлуулахын тулд алдаа гаргахыг гэрчилдэг гэж гэрчилжээ. Миний харж байсан онцгой гэрчлэл, Грейс гэгч эмэгтэй, Dr.Chamberc 48 цагийн дотор хайртай аавдаа хайртай байсан бөгөөд гэрчлэлийн төгсгөлд Dr.Chamberc имэйл хаягийг гаргалаа. Энэ бүхнийг уншсаны дараа би DR Chanberc-г туршиж үзэхийг хүссэн юм. Би түүнд имэйлээр холбоо барьж, асуудлаа тайлбарласан. Зөвхөн 3 хоногийн дараа нөхөр над дээр ирсэн. Бид өөрсдийн асуудлыг шийдэж, өмнөхөөсөө илүү аз жаргалтай байна. Dr.Chamberc бол үнэхээр авьяастай хүн бөгөөд би түүнийг гайхалтай хүн учраас хэвлэн нийтлэхээ зогсоохгүй. Хэрэв та асуудалтай байгаа бол энэ асуудлыг шийдэхийн тулд жинхэнэ, жинхэнэ шидтэнг хайж байна. Доктор Чэмбэрэлийг өнөөдөр оролдож үзээрэй, тэр таны асуудлын хариу байж болох юм. Та түүнтэй холбоо барьж болно И-мэйл chamberc564@yahoo.com Баярлалаа,
Дараахь хүмүүстэй холбоо барина уу.
(1) Хэрэв та хуучин экс сэргээхийг хүсч байвал
(2) Хэрэв та үргэлж муу зүүд зүүдэлдэг бол.
(3) Та өөрийн оффисдоо дэвшүүлэхийг хүсч байна.
(4) Та нарыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажиллуулахыг хүсч байна
(5) Хэрэв та хүүхэд хүсч байвал.
(6) Та баян болгохыг хүсч байна.
(7) Нөхөр / эхнэртэйгээ тэнцэхийг хүсч, таны хүсэл мөнхөд үргэлжлэх болно.
(8) Хэрэв танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бол.
(9) Ургамлын эмчилгээ
10) Хүмүүсийг шоронгоос гаргахад нь тусалдаг
(11) Гэрлэлтийн үүрэг
(12) гайхамшигтай саваа
(13) сугалаа
(14) ХАМГААЛАХ БОЛОМЖ
(15) Тааламжтай мөчүүд
(16) Өвчин намдаах
(17) ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
(18) ТЕНДЕРИЙГ САЙЖРУУЛАХ SUCCESS
(19) Чамайг хайрлахыг мэдэхийн тулд сэтгэл хангалуун байх.
(20) Business Spell
(21) ХДХВ-ийн халдварт өвчнөөс болгоомжлох
Өнөөдөр холбоо барих:
chamberc564@yahoo.com