Friday, October 06, 2006

Хий биеийн аялал

Энэ бол Роберт А.Монро хэмээгч биеэсээ хэдэн зуун удаа гарч үзсэн хүний тухай ном юм. Би энэ номыг ноднин жил уншиж байсан л даа.

Хамгийн гол нь энэ тухай сонирхох болсон шалтгаан нь надад ч мөн биеэсээ гарч үзсэн туршлага байгаад оршино.

Маш олон хүн ингэж чаддаг гэдэгт би итгэдэг. Гэхдээ надад тохиолдсон тэр явдал нь намайг сэрүүн байхад болсон юм. Мөн энэ номон дээр бичигдсэн шинж

тэмдэг ч гайхалтай таарч байсан шүү. Мөн энэ номонд параллель ертөнцүүдийн тухай ч мөн өгүүлдэг. Роберт А. Монро нь ямар нэг шашин шүтлэггүй,businessman юм.

Гэхдээ энэ үзэгдэл нь хүний гарал угсаа, шашин шүтлэгээс үл хамааран тохиолддог аж.

Мөн биеээсээ гарсан "сүнс" нь мөн байгалийн зарим хуулинд захирагддаг. Тухайлбал соронзон орон, цахилгаан гэх мэт. Мөн өөрийн тодорхой жинтэй байдаг. Тодорхой хэлбэр дүрсгүй бөгөөд

өөрийн нь ямар харагдах нь бодол санаанаас нь хамаарч байдаг. Мөн хаана очих эсэхээ ч мөн адил. Нэгэнт биенээсээ гарсан бол бодол санаагаа маш цэгцтэй байлгаж олон зүйлд самуурахгүй байсан нь дээр.

Хэрвээ олон зүйлд самгардаад ирвэл өөрийн бодол санаа нь хаана ч аваачиж болно гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь биеээсээ гарсаны дараа тухайн хүн гайхалтай амарсан байдаг. Хүмүүстэй ярилцсан ч

тэр нь зөвхөн бодол санаагаараа ярилцах бөгөөд дараа нь юу ярьсанаа санахгүй байж болох талтай. Надад яг тийм зүйл тохиолдсон. Ямар ч баримжаагүй юу ярьсанаа бүгдийг мартсан байсан.

Мөн түүнчлэн "сүнсэн" биений харах сонсох нь махан биений мэдрэмжээс огт өөр байдаг. Төстэй байдаг ч аливаа зүйлийг бодит байдлаас нь жижигрүүлж, томруулж, бүдэгрүүлсэн маягтай хардаг аж. Тэгэхээр харж байгаа

зүйлээ юу болохыг хэлж чадахгүй байх нь олонтаа. Мөн ийм чадвартай хүмүүс нь зарим тохиолдолд өөртөө болон өрөөлд тохиолдох зүйлийг харж чаддаг. Зарим хүмүүсийн ийм чадвар маш сайн хөгжсөн тул магадгүй хүссэн цагтаа

харж чадах боловч ихэнх тохиолдолд санамсаргүйгээр харагддаг. Гэхдээ энэ нь ямар нэг тодорхой бус, бүдэг бадаг, ойлгомжгүй байдаг. Учир нь энэ нь хүмүүсийн сэтгэн бодох үзэгдэл, туршлагаас хамаардаг. Миний хэлэх гээд байгаа

санаа нь хүмүүс болох гэж буй үйл явдлыг өөртөө хамгийн ойр тухайн үйл явдлыг илэрхийлж чадах ямар нэг үйл явдлыг хамгийн ойроор сонгодогоос болдог аж. Үүний учрыг таах нь ямар нэг оньсого таахтай төстэй. Нострадамус зэрэг алдартай

зөнчдийн зөгнөл тайлж уншихад төвөгтөй байдгийн учир энэ бололтой. Магадгүй хүн болох гэж буй үйл явдлыг урьдчилж мэдсэнээр сэргийлэх боломжтой ч хүмүүсийн үл итгэх зан, тодорхой бус байдлыг нь ойлгоогүйгээс өөрийн мэдэлгүй тухайн

үйл явдал биелэх нөхцөл үүсгэдэг. Надад иймэрхүү зүйл олон тохиолддог. Бусад хүмүүст ч адил байх гэдэгт итгэж байна. Тийм хүмүүс байвал заримдаа зөн совиндоо итгэх нь дээр байдаг гэж хэлмээр байна. Гэвч сохор юм шиг бүх зүйлийг

таамгаар хийх хэрэгтэй гэж байгаа санаа биш шүү. Бас биенээсээ гарна гэдэг нь үхсэн гэсэн үг биш. Бие махбодоо шууд удирдаж чадахгүй ч мэдэрч байдаг. Чухамдаа хүн эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас "сүнстэй" болох бөгөөд, махбодтойгоо

нэгэн холбоосоор холбогддог. Энэ холбоос биенээсээ гарах үед ч хэвээр байдаг бөгөөд үүний хүчээр хичнээн хол явсан ч биеээ маш хурдан хугацаанд олж ирж чаддаг. Үхсэний дараа энэ холбоос тасарч хичнээн хүссэн ч биедээ

орж чадахаа больдог. Мөн дурсамжууд ч хадгалагдаж үлддэг. Энэ нь яг л маш том ёроолгүй мэт авдарны ёроолд хийчхээд олохгүй байгаа мэт эргэж санахад төвөгтэй байдаг. Хэрвээ энэ чадварыг сайтар эзэмшин судлах аваас хүн бүхний мэдэх

боловч мэдэхгүй тэр бүх нууцыг тайлах түлхүүр болох боломжтой. Бидний байгалаас заяасн бие үнэндээ юу ч биш, бидний чадаж байгаа бүхэн ч юу ч биш улам илүү нөөц байгаагийн учир энэ боловуу гэж би сэтгэрүүн.

Бас нэг өвөрмөц, хачин зүйл гэвэл параллель ертөнцүүд (ингэж нэрлэж болох эсэхийг сайн мэдэхгүй юм) юм. Тэдгээр ертөнцүүд бидний ертөнцөөс юугаараа ялгаатай, тэдний оршин тогтнох үндсийн талаар хэлэх ганц үг ч алга.

Үнэндээ би энэ тухай бараг юу ч мэдэхгүй ч байдаг гэдэгт итгэж байна. Байх үндэслэлтэй. Ганц би төдийгүй өөр маш олон хүн үүнийг харсан тухайгаа тэмдэглэсэн байдаг. Гэвч магадгүй хүмүүс айдсаас болж гажуудуулж хэлсэн байх боломжтой.

Тэд зарим нь биднээс илүү ухаантай, зарим оюун ухаантай ч бидэнтэй зэрэгцэшгүй юм. Заримынх нь оршин тогтнол тодорхойгүй. Яг л тэнүүлчид шиг. Бид тэднийг мэддэггүй шиг зарим нь бидний талаар юу ч мэдэхгүй байх боломжтой. Дундад зууны

үед, үүнээс ч эрт цаг үед ч хүмүүст ийм зүйл тохиолддог байсан ч үүнд өгөх тодорхой тайлбар олдохгүй байснаас бурхан, чөтгөрийн тухай үлгэр шиг ярьж эхэлсэн байж таарна. Тэд үнэндээ чөтгөр ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Гэвч ганц хэлж чадах зүйл гэвэл

тэд ч бас бидэн шиг хавчигдсан, төөрөгдөл дунд амьдрагчид юм.

Энэ маш сонирхолтой сэдэв боловч энэ хүргээд зогсооё. Мөн үүнийг уншсан хүмүүст цаг гарган уншсанд талархая. Мөн намайг ямар нэг шашны үзэл суртал нэвтрүүлж байна гэж бүү бодоорой. Өнөө цаг үед иймэрхүү зүйлийг хачирхан чөтгөр, шулмас энэ тэр

гэж хүлээж авахаа больсон хийгээд өнөө цагт үүнийг судалдаг шинжлэх ухааны салбар ч гарч ирсэнтэй холбогдуулан үүнийг бичлээ.