Wednesday, March 28, 2007

Утсан чинээ улаан амь

Би жаахан байхдаа утсан чинээ улаан амь гэж ярихаар л "хүний дотор ямар нэг нарийхан улаан утас байдаг. Түүнийг нь утсан чинээ улаан амь гэж нэрлэдэг юм байх" гэж боддог байлаа. Гэтэл тэр нь огт тийм зүйл биш болохыг мэддэг болсон л доо. Учир нь ямар нэг "утас" шиг зүйл хүнийг амьдралтай холбож байдаг юм байна л даа. Энэ яухамдаа яг юу болохыг илүү тодорхой болгоё.
Эхийн улаан дусал, эцгийн улаан дусал нийлж хшний биеийг бүтээдэг гэдэг шүү дээ. Гэхдээ үүнтэй хамт бас нэг өөр зүйл болох сүнс нийлж хүний биеийг бүтээдэг бөгөөд энэ маань махбодьтойгоо нэгэн нарийн "утсаар" холбогддог аж. Чухамдаа үүнийг утсан чинээ улаан амь гэж нэрлэдэг бололтой. Гэхдээ яг ч тийм юм бас биш л дээ. Тэгвэл одоо нэг зүйл асууя. Хүний сүнс биенээсээ гарвал хүн үхчих үү? Ихэнх хүн тийм л гэх байх л даа. Тэгээд кинон дээр гардаг ш дээ. Сүнс биедээ буцаж оронгуут амь ороод л. Гэхдээ бодит байдалд үүнээс өөр байдаг юм. Хүний сүнс биенээсээ гарсан ч энэ "утас" тасраагүй бол хүн үхэхгүй. Эмч нар өвчтөний зүрх нь зогссон ч өндөр хүчдэлээр цохиулж сэргээхийг оролддог шүү дээ. Гэхдээ зүрх зогссоноос тун богино хугацаанд эргэн амьдруулах боломжтой байдаг. Гэхдээ энэ юуг хэлээд байнаа гэвэл нэг талаас зүрх зогссоноос хойш хүн гүйцэд үхэх хүртэл тодорхой хугацаа шаарддагаас гадна зүрх зогссоноос хойш хэсэг хугацаанд нөгөө "утас" маань тасраагүй байдагт оршино. Үхээд нөгөө ертөнцөд очоод сэхсэн тухай хүмүүсийн ярианууд байдаг шүү дээ. тэдний тэрхүү "утас" тасраагүй боловч өөрийгөө үхсэн гэж бодсоноос болж тийм зүйл болсон бол уу гэж би бодож байна. Дашрамд хэлэхэд тэр хүмүүсийн ярьсан зүйлүүд миний харж байсантай нэлээд адилхан байсан даг шүү. Нөгөө талаас "утас" тасарчихвал тэр хүн дахин сэхэх боломжгүй боллоо гэсэн үг. Сүнс биендээ буцаж орох гэж оролдсон ч бүтэхгүй. Тэгэхээр кинон дээр гардаг тэр үзэгдлүүд худал байгаа биз. Сөн тэрхүү "утас" маань бидний мэдэх материйн ертөнцийн аливаа "утаснуудтай" огт адилгүй нь мэдээж. Маш уян хатан, сүнс нь хичнээн хол явсан ч энэ "утасныхаа" тусламжтай хэзээ хүссэн цагтаа биендээ эргэн ирэх боломжтой байдаг. Амьд хүмүүсийн сүнс биеээсээ гарах явдал маш элбэг шүү дээ. Иймдээ ч амьд байх хугацаандаа сүнс, бие махбод хоорондоо маш нарийн холбогдсон байдаг. Цаг ямагт бие биеэсээ хамаарч, бас нөлөөлж чаддаг.

Friday, March 16, 2007

Роботууд бослого гаргах уу?

Роботууд бослого гаргах уу?

Бидний мэдэх зарим зөгнөлт кинон дээр (such as "I, Robot") роботууд маш ухаалаг, хүчирхэг болж хүмүүс рүү дайрч байгаа тухай гардаг. Ийм явдал ирээдүйд болох уу? Энэ асуултанд хариулахын тулд хүмүүст байдаг сэтгэл гэдэг зүйлийн тухай ярих хэрэгтэй. Энэ зүйл хаанаас бий болдог вэ? Оюун ухаанаас уу? Хэрэв тийм бол ухаалаг роботууд хүмүүс рүү дайрч болох нь ээ. Тэгвэл сэтгэлийг оюун ухаан удирддаг байх нь. Гэхдээ ийм байдаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ.

Сүнсийг роботод оршоосноор тэд сэтгэл зүрхтэй болох боломжтой. Гэхдээ үүний тулд хүний тухай, гарал үүслийн тухай, тайлагдаагүй олон нууцыг тайлсны дараа энэ боломжтой эсэхийг мэдэж болно. Миний бодоход энэ боломжгүй зүйл. Учир нь сүнстэй холбоотой. Хэрэв сүнс робот, компьютер, кулонд орших боломжтой эсэхээс хамаарна. Энэ хэрэв боломжтой бол ийм үе ирэх магаддтай. Гэхдээ бурхан ч бай хэн ч бай биднийг бүтээгч зүгээр л нэг хүнийг бүтээгээгүй биз. Ямар нэг шалтгаан байж л таараа. Гэвч бүтээл, бүтээгчээсээ хэзээ ч илүү болдоггүй. Шавь багшаасаа илүү болж болноо. Гэхдээ бүтээл бүтээгчээсээ тухайлбал робот өөрийг нь бүтээсэн хүний заасныг л мэднэ. Тэгэхээр робот, компьютер хичнээн ухаалаг болсон ч, кулон, хүн, амьтан хуулбарлах зэрэг зүйлүүдээс айх хэрэггүй гэсэн үг.

Далд ертөнцийн нууцад нэвтрэхүй лекцийн эмхтгэлээс....

Далд ертөнцийн нууцад нэвтрэхүй лекцийн эмхтгэлээс....

худ 57. Сэтгэн бодох үйл явц нь торссион буюу мушгиа орон зайг эргүүлдэг. Сайн бодол нь нар зөв эргүүлдэг бол муу бодол санаа нь нар буруу эргүүлдэг. Монголчууд нар зөв эргүүлэхийг эрхэмлэдэг нь үүнтэй холбоотой бололтой.

худ 60. ОХУ -ын орон зайн физикмийн мэргэжилтэн Валерий Лобанковийнхаар бол "бодит болон нарийн гэсэн 2 ертөнц байдаг. Бодит ертөнцөд матери, цах.болон сор. орон зай байдаг. Нарийн ертөнцөд психофизикийн үзэгдэл явагддаг. Нарийн ертөнц нь хэт өндөр давтамжинд тулгуурладаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар бие махбодийн талаарх мэдээлэл эсийн ДНК-д бус голограмд хадгалагддаг болох нь тогтоогдсон. Эсийн голограм гэдэг нь нарийн энергийн програм юм.

худ 62. Уураг тархины төвд байрлах вандуйны хэртэй боргоцой булчирхай нь (glande pinedle) нь гэрэлд мэдрэмтий эсүүдтэй болохыг олж илрүүлсэн бөгөөд нүдний торлог эсүүдтэй адил харах чадвартай байдаг учираас түүнийг "гуравдагч мэлмий" гэж нэрлэжээ.

худ 63. Хүн өөрийгөө ертөнцийн түмэн бодистой хэт авианы түвшинд харьцах хэмжээнд хөгжүүлэх боломжтой аж. Ингэж чадваас 1987-2012 онд бүх л цах. сор. спекторийг хүлээн авч чадахуйц илүү өндөр давтамжтай энергийн урсгалд шилжин орох таатай нөхцөл бүрдсэн аж.

Дээр бичсэн зүйлүүд нь зөвхөн нэг л хүний илтгэл тухайлбал Техникийн Шинжлэх ухааны доктор профессор Гүррагчаагийн Лхагваагийн бичсэн хэсгээс авсан. Тэгээд уншсан хэсгүүд дээрээ нэмж өөрийн бодол, дүгнэлтийг бичье гэж бодож байна.

Зарим Буддын шашны бурхадыг зулай дээрээ гуравдагч нүдтэй зурдаг нь дээр бичсэн 3-дагч мэлмийтэй холбоотой байдаг бололтой. Гэхдээ энд бас нэг зүйлийш хэлэх хэрэгтэй. Би урьд нь бурхадын хөргийг хүмүүс л (гэхдээ мэдээж хүн болгон биш) зурж сийлдэг атал хүмүүс яагаад үүнд нь мөргөж биширдэгийг гайхдаг байлаа. Гэхдээ ингэж бүтээхийн ач холбогдолыг ойлгосон. Бурхан, шашин, сүнс, астрал ертөнц, парапсихологи гэх зэрэг бидний эгэл амьдралаас өөр ойлголтуудыг ойлгох нь ихэнх хүмүүст тийм амар байдаггүй. Учир нь хүний сэтгэн бодох үйл ажилаагаатай холбоотой. Хүмүүс аливаа шинэ мэдээлэлийг өөрийн хуучин мэдээлэлтэй холбох замаар хүлээн авдаг. Тухайлбал, ямар ч анагаахын мэдлэггүй хүнд мянган ойлгомжтой тайлбарлаад ойлгоход амар байхгүйтэй л адил. Миний бодоход цөөнгүй хүнд парапсихологийн үзэгдэл явагддаг боловч энэ нь тухайн хүний ухамсарлах боломж тааруу үед тохиолдох нь элбэг (уурласан, унтаж байсан г.м) учир ойлголгүй өнгөрөх явдал тун олон. Миний хувьд энэ үзэгдэл хэдэнтээ тохиолдсон ч 2 л удаад нь сэрүүн байхад, бусад нь дандаа унтаж байхад тохиолдсон. Тухайн үедээ нэг их сайн ойлгоогүй боловч сүүлд бясалгал хийж эхэлсний дараа л ухаарсан хэрэг. Тэгээхээр энэ хийсвэр зүйлийг хүмүүст жаахан ч гэсэн хүмүүст мэдрүүлэх үүднээс бурхадыг "бүтээдэг" байх нь.


Wednesday, March 14, 2007

Uhel ba amidraliin tuhai heden ug

Үхэл гэж юу вэ?

Би үхэл гэдгийн талаар хүмүүсийн тогтсон ойлголтоос арай өөр бодолтой байдаг л даа. Үүнээсээ хуваалцая гэж бодлоо.
Үхэл бол төгсгөл биш харин эхлэл юм. Death is not only end of the life, also beginning of another life.
Бид зөвхөн хоол идэж байж хоолноос энерги олж авдаг хэрэг биш юм. Бид өөрсдөө нэг төрлийн энергийн эх үүсвэр. Тухайлбал бид ямар нэг зүйл бодохын тулд заавал хоол идэх хэрэгтэй байдаг гэж үү? Бидний бодол санааны зарим хэсэг, сэтгэл энэ "энергиэс" үүдэлтэй. Өөрөөр хэлбэл бид хоол тэжээл, өөр бусад зүйлээс олж чадахгүй тийм зүйлийг бий болгож амьдардаг билээ. Энэ л бидний амьдралын эх үүсвэр болдог юм. Нөгөө талаас та бүхэн нэг зүйлийг мэднэ дээ. Энерги устаж үгүй болдоггүй, шинээр бий болдоггүй, нэгээс нөгөө хэлбэр лүү шилжиж байдаг. Энэ хууль бидний хувьд ч хүчинтэй байдаг. Гэхдээ бас нэг зүйл бас бий. Зарим тохиолдолд энерги дахин хуучин хэлбэр лүүгээ хэзээ ч хувирч чадахааргүй болдог. Тухайлбал, хоол хийж байгаад шатаачихвал хоолоо шатсан хүнсний бүтээгдэхүүнээр дахин хийж чадахгүй билээ.
Энергийн зарим хэсэг дулаан болж задардгийг бас мэднэ биз дээ. Энерги яг "бүхэл" хэвээрээ дараагийн хэлбэр лүү чадахгүй замдаа сарниж өөр зүйлд шингэдэг. Ийм ч учраас бид "өмнөх" амьдралынхаа талаар юу ч санадаггүй хэрэг. Гэхдээ сарнилт багатай, өөрөөр хэлбэл нэлээн хүчтэй энерги сарнилт багатай байж дараагийн хэлбэр лүүгээ бүтнээрээ биш ч нэлээн хэсгээ хадгалсан хэвээр шилжих боломжтой. Гайхалтай авяаслаг, суут хүмүүс жаахан байхаасаа л авъяас нь харагдаж эхэлдэг нь үүнтэй холбоотой болов уу.
Тэгэхээр бид өөрсдөө нэгэн төрлийн энергийн үүсгүүр юм бол хүссэнээрээ өөрсдийгөө "төгөлдөржүүлж" болох нь гэж асуувал чинь би тийм гэж хариулъя. Харин үүний тулд маш их тэвчээр, хичээл зүтгэл хэрэгтэй. Ганцхан зүйл л таны энэ их хөдөлмөрийг сөнөөж чадна. Энэ бол та өөрөө, хувь заяаныхаа эзэн та өөрөө юм. Таны хэн байх, ямар харагдах, мэдлэг боловсролын түвшин хэр байх, гарал үүслээс үл хамааран энэ хууль хүчинтэй бөгөөд цаг ямагт сонголт таны гарт байж бүх амьдралаа та өөрөө захирдаг гэдгийг бүү мартаарай. Үүнийг үхэл ч салгаж авч чадахгүй. Өөр хэн ч таныг эзэмшиж чадахгүй. Ганцхан хүн дэлхийг өөрчилөхөд хангалттай. Та хэний ч боол биш, хэрвээ та боол бол зөвхөн өөрийнхөө боол, та эзэн бол (та захирал байх үүнд огт хамаагүй) зөвхөн өөрийнхөө эзэн, өөр хэний ч эзэн биш. Энэ хорвоогоос АМЬДРАЛЫН танд олгосон цорын ганц зүйл бол зөвхөн таны бие л юм. Та өөр юутай ч энэ хорвоод ирсэнгүй. Таны өмссөн хувцас, эдэлж хэрэглэж байгаа бүхэн, тэр байтугай таны найз нөхөд, гэр бүл, нэр алдар, мөнгө, гоо үзэсгэлэн ч таных биш хэзээ ч таных болохгүй тийм зүйлүүд юм. Энэ бол амьдралын, үхлийн үнэн нүүр царай билээ.
Үхэл хүмүүсийн төсөөлдөг шиг яг унтаж байгаа юм шиг харанхуй байдаггүй. Эхэн үедээ тэгж санагдах боловч аяандаа тийм биш гэдгийг ойлгох болно. Ер нь ямар нэг өвчнийг мэдрэхгүй, их хөнгөн болсон юм шиг санагдаж болно. Их зовж үхсэн бол энэ байдал нь таалагдаж болно л доо. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир зарим зүйлийг мэдэрсээр байх болно. Уйлж чадахгүй ч сэтгэл шаналж, айдас хүйдэт автаж, урьд төсөөлж байгаагүй зүйлүүдтэй тааралдахын хэрээр улам хэцүү санагдана. Бодож сэтгэж чадах авч юу болоод байгааг ойлгохгүй, ямар нэг хэсэг зүйлээ алдсан мэт санагдан, бодож сэтгэхэд ч хүндрэлтэй, их хэцүү байх болно. Ямартаа ч амьд байсан шигээ сэтгэж чадахгүй. Хэрвээ аз таарвал хэн нэгэн туслахаар ирэх байх. Гэхдээ тэр маш учир битүүлэг, шаналал зовлонгоор дүүрэн, хоосон юм шиг, өрөвдсөн ч юм шиг харцаар харах болно доо. Тэр нэг их зүйл ярихгүй. Магадгүй их л сайндаа ганц хоёр үг хэлэх байх. Гэхдээ та түүний үгийг сонсох биш мэдэрч л чадна. Та өөрөө ч ярьж чадахгүй. Бас сонсож ч чадахгүй. Хэрвээ азгүй байвал юу ч харж чадахгүй ёстой пад ханхуй дундуур юу хийгээд хаашаа яваад байгаагаа ч ойлгохгүй тэмтчиж өгнө дөө.
Үхэл зарим хүнд аймшигтай, заримд нь боломжийн, заримд нь таалагдаж ч магадгүй. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн энэ нь бурхан ч бай, чөтгөр ч бай танаар тоглоод, эсвэл сориод, шийтгээд байгаа хэрэг огтхон ч биш. ГОЛ БУРУУТАН НЬ ТА ӨӨРӨӨ. ӨӨР ХЭН Ч БИШ. Амьдрал дээр ч бас яг ийм байдаг юм. Бурхан байдаг ч бай байхгүй ч бай тэр таныг хэзээ ч зовоохыг хүсдэггүй. Тийм учраас зовж, хэцүү амьдрал туулж байхдаа (гуйя) хэнийг ч буруутгахыг хэрэггүй. Хүмүүс бүр болохгүй бол (буруутан болдохгүй бол) бурхан ч юмуу чөтгөрийг буруутгадаг. Та одоо энэ ямар тэнэг хэрэг болохыг ойлгосон байх. Би ч бас заримдаа тэгдэг л дээ. Гэхдээ дор хаяж энэ тэнэг хэрэг гэдгийг ойлгодог болсон учраас аль болохоор энэ тэнэглэлийг удаан үргэлжлүүлэхийг хүсдэггүй. Би ч бас хүн. Тийм ч учраас бас тэнэг зүйл хийдэг. Би өөрийгөө их юм мэддэг ухаантан гэж бодохыг хүсдэггүй биш, харин айдаг. Энэ бүхэн тэнэг бодлууд өөр хэнийг ч биш намайг хорлох учраас тэр.
Та өөрийнхөө амьдралыг хэдээр худалдаж чадах вэ? Би ч мөн таны адил. Элдэв ёс суртахуун, харилцааны соёл ч гэх шиг зүйл бидний бүтээсэн инээдэмтэй ертөнцөд хүчин төгөлдөр байдаг. Та монголд монгол хэлээр ярих боловч өөр оронд тухайн орны хэлээр ярьж хуулийг нь дагах хэрэгтэй болдогтой л адил. Гэтэл бидний дотор тэр сайхан ёс суртахуун чинь хаана байнаа? Байгаа гэж та хэлэх үү? Тэгвэл би зоригтойгоор үгүй гэж хэлнэ. Бид өөрсдийгөө өндөр ёс суртахуунт, ухаант амьтан хэмээн нэрийдэж үүндээ итгэсэн болохоор тэр. Дэлхийн дайны үед хүмүүс өөрсдийн үнэн дүр төрхөө харуулж байсан учраас энгийн ард иргэд хүртэл хатсан талхны хэлтэрхий олж идэхийн тулд бие биенээ алж байсан бус уу. Тэр үед хорих лагерьт байсан хүмүүсийн хувьд ч аавийнх нь, найзынх нь амь талхны үртэснээс хямдхан байсан бус уу. Тэр гайхалтай ёс суртахуун хайр хаачсан юм бол? Унтаж байсан юм байхдаа. Үе үеийн хэрцгий хүмүүс аймшигтай байлаа ч энэ зан чанар бидний дотор утарсан галт уул адил оршсоор байгаа бус уу. Бид хэн бэ? Үүнийг олж мэдсэний дараа хайр сэтгэл, аз жаргалын талаар ярьж болноо. Үүний наана миний мэдэж байгаа зүйл бол "бид бол бурхан ч, чөтгөр нь ч". Гайхалтай биш гэж үү. Миний хамгийн гайхдаг зүйл бол биднийг хүрээлэн буй ертөнцөд сайн муу зэрэгцэн байдаг нь. Хамгийн гол энэ нь бүр нэгэн үндэснээс салаалан ургасан байдаг нь. Огт тэс ондоо мөртлөө хэзээ ч түлхэлцэлгүй нэгэн дор оршдог нь. Хүнд байдаг сайн, муу чанар нь хүртэл тус бүрдээ энэ шинжийг агуулсан байдаг нь. Жишээ нь, бардам байх нь сайн уу муу юу? Хүн бардам байснаар олж авах зүйл байх боловч алдах нь ч бас бий. Тэгвэл алуурчдын хувьд, тэд зарим талаар буянтай зүйл хийж байна гэвэл та намайг солиорчээ гэж хэлэх байх л даа. Чоныг бид юу гэдэг билээ? Сүргийн хамгийн сул дорой, өвчтэйг барьж идэж сүрэгийг цэвэрлэдэг гэдэг байхаа. Хүмүүн бид бие биендээ араатан юм биш үү? Амьрал бидний боддогоос огт өөр байдгийг арай өөр өнцгөөс харсан гэж найднам.
Та олж авч байгаа зүйлийнхээ төлөө хэр их зүйл өгч байгаа бол. Магадгүй хэтэрхий ихийг, хэзээ ч эргүүлэн авч чадахгүй, бусдаас хайгаад ч олохгүй зүйлээ өгч байгаа юм биш биз?