Wednesday, March 28, 2007

Утсан чинээ улаан амь

Би жаахан байхдаа утсан чинээ улаан амь гэж ярихаар л "хүний дотор ямар нэг нарийхан улаан утас байдаг. Түүнийг нь утсан чинээ улаан амь гэж нэрлэдэг юм байх" гэж боддог байлаа. Гэтэл тэр нь огт тийм зүйл биш болохыг мэддэг болсон л доо. Учир нь ямар нэг "утас" шиг зүйл хүнийг амьдралтай холбож байдаг юм байна л даа. Энэ яухамдаа яг юу болохыг илүү тодорхой болгоё.
Эхийн улаан дусал, эцгийн улаан дусал нийлж хшний биеийг бүтээдэг гэдэг шүү дээ. Гэхдээ үүнтэй хамт бас нэг өөр зүйл болох сүнс нийлж хүний биеийг бүтээдэг бөгөөд энэ маань махбодьтойгоо нэгэн нарийн "утсаар" холбогддог аж. Чухамдаа үүнийг утсан чинээ улаан амь гэж нэрлэдэг бололтой. Гэхдээ яг ч тийм юм бас биш л дээ. Тэгвэл одоо нэг зүйл асууя. Хүний сүнс биенээсээ гарвал хүн үхчих үү? Ихэнх хүн тийм л гэх байх л даа. Тэгээд кинон дээр гардаг ш дээ. Сүнс биедээ буцаж оронгуут амь ороод л. Гэхдээ бодит байдалд үүнээс өөр байдаг юм. Хүний сүнс биенээсээ гарсан ч энэ "утас" тасраагүй бол хүн үхэхгүй. Эмч нар өвчтөний зүрх нь зогссон ч өндөр хүчдэлээр цохиулж сэргээхийг оролддог шүү дээ. Гэхдээ зүрх зогссоноос тун богино хугацаанд эргэн амьдруулах боломжтой байдаг. Гэхдээ энэ юуг хэлээд байнаа гэвэл нэг талаас зүрх зогссоноос хойш хүн гүйцэд үхэх хүртэл тодорхой хугацаа шаарддагаас гадна зүрх зогссоноос хойш хэсэг хугацаанд нөгөө "утас" маань тасраагүй байдагт оршино. Үхээд нөгөө ертөнцөд очоод сэхсэн тухай хүмүүсийн ярианууд байдаг шүү дээ. тэдний тэрхүү "утас" тасраагүй боловч өөрийгөө үхсэн гэж бодсоноос болж тийм зүйл болсон бол уу гэж би бодож байна. Дашрамд хэлэхэд тэр хүмүүсийн ярьсан зүйлүүд миний харж байсантай нэлээд адилхан байсан даг шүү. Нөгөө талаас "утас" тасарчихвал тэр хүн дахин сэхэх боломжгүй боллоо гэсэн үг. Сүнс биендээ буцаж орох гэж оролдсон ч бүтэхгүй. Тэгэхээр кинон дээр гардаг тэр үзэгдлүүд худал байгаа биз. Сөн тэрхүү "утас" маань бидний мэдэх материйн ертөнцийн аливаа "утаснуудтай" огт адилгүй нь мэдээж. Маш уян хатан, сүнс нь хичнээн хол явсан ч энэ "утасныхаа" тусламжтай хэзээ хүссэн цагтаа биендээ эргэн ирэх боломжтой байдаг. Амьд хүмүүсийн сүнс биеээсээ гарах явдал маш элбэг шүү дээ. Иймдээ ч амьд байх хугацаандаа сүнс, бие махбод хоорондоо маш нарийн холбогдсон байдаг. Цаг ямагт бие биеэсээ хамаарч, бас нөлөөлж чаддаг.

No comments: