Friday, March 16, 2007

Далд ертөнцийн нууцад нэвтрэхүй лекцийн эмхтгэлээс....

Далд ертөнцийн нууцад нэвтрэхүй лекцийн эмхтгэлээс....

худ 57. Сэтгэн бодох үйл явц нь торссион буюу мушгиа орон зайг эргүүлдэг. Сайн бодол нь нар зөв эргүүлдэг бол муу бодол санаа нь нар буруу эргүүлдэг. Монголчууд нар зөв эргүүлэхийг эрхэмлэдэг нь үүнтэй холбоотой бололтой.

худ 60. ОХУ -ын орон зайн физикмийн мэргэжилтэн Валерий Лобанковийнхаар бол "бодит болон нарийн гэсэн 2 ертөнц байдаг. Бодит ертөнцөд матери, цах.болон сор. орон зай байдаг. Нарийн ертөнцөд психофизикийн үзэгдэл явагддаг. Нарийн ертөнц нь хэт өндөр давтамжинд тулгуурладаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар бие махбодийн талаарх мэдээлэл эсийн ДНК-д бус голограмд хадгалагддаг болох нь тогтоогдсон. Эсийн голограм гэдэг нь нарийн энергийн програм юм.

худ 62. Уураг тархины төвд байрлах вандуйны хэртэй боргоцой булчирхай нь (glande pinedle) нь гэрэлд мэдрэмтий эсүүдтэй болохыг олж илрүүлсэн бөгөөд нүдний торлог эсүүдтэй адил харах чадвартай байдаг учираас түүнийг "гуравдагч мэлмий" гэж нэрлэжээ.

худ 63. Хүн өөрийгөө ертөнцийн түмэн бодистой хэт авианы түвшинд харьцах хэмжээнд хөгжүүлэх боломжтой аж. Ингэж чадваас 1987-2012 онд бүх л цах. сор. спекторийг хүлээн авч чадахуйц илүү өндөр давтамжтай энергийн урсгалд шилжин орох таатай нөхцөл бүрдсэн аж.

Дээр бичсэн зүйлүүд нь зөвхөн нэг л хүний илтгэл тухайлбал Техникийн Шинжлэх ухааны доктор профессор Гүррагчаагийн Лхагваагийн бичсэн хэсгээс авсан. Тэгээд уншсан хэсгүүд дээрээ нэмж өөрийн бодол, дүгнэлтийг бичье гэж бодож байна.

Зарим Буддын шашны бурхадыг зулай дээрээ гуравдагч нүдтэй зурдаг нь дээр бичсэн 3-дагч мэлмийтэй холбоотой байдаг бололтой. Гэхдээ энд бас нэг зүйлийш хэлэх хэрэгтэй. Би урьд нь бурхадын хөргийг хүмүүс л (гэхдээ мэдээж хүн болгон биш) зурж сийлдэг атал хүмүүс яагаад үүнд нь мөргөж биширдэгийг гайхдаг байлаа. Гэхдээ ингэж бүтээхийн ач холбогдолыг ойлгосон. Бурхан, шашин, сүнс, астрал ертөнц, парапсихологи гэх зэрэг бидний эгэл амьдралаас өөр ойлголтуудыг ойлгох нь ихэнх хүмүүст тийм амар байдаггүй. Учир нь хүний сэтгэн бодох үйл ажилаагаатай холбоотой. Хүмүүс аливаа шинэ мэдээлэлийг өөрийн хуучин мэдээлэлтэй холбох замаар хүлээн авдаг. Тухайлбал, ямар ч анагаахын мэдлэггүй хүнд мянган ойлгомжтой тайлбарлаад ойлгоход амар байхгүйтэй л адил. Миний бодоход цөөнгүй хүнд парапсихологийн үзэгдэл явагддаг боловч энэ нь тухайн хүний ухамсарлах боломж тааруу үед тохиолдох нь элбэг (уурласан, унтаж байсан г.м) учир ойлголгүй өнгөрөх явдал тун олон. Миний хувьд энэ үзэгдэл хэдэнтээ тохиолдсон ч 2 л удаад нь сэрүүн байхад, бусад нь дандаа унтаж байхад тохиолдсон. Тухайн үедээ нэг их сайн ойлгоогүй боловч сүүлд бясалгал хийж эхэлсний дараа л ухаарсан хэрэг. Тэгээхээр энэ хийсвэр зүйлийг хүмүүст жаахан ч гэсэн хүмүүст мэдрүүлэх үүднээс бурхадыг "бүтээдэг" байх нь.


1 comment:

chuka said...

Бясалгал хийдэггүй хүн далд ухамсар, энерги эрчмийг ойлгох боломжгүй. Яагаад гэвэл бидний эго, оюун ухаан үүнийг хүлээн авч ухамсарладаггүй. Бидний сүнсний хөгжил дорой учраас л нарийн ертөнцийг ойлгож мэдэрдэггүй. Гэхдээ бурхан бидэнд маш том бэлэг өгсөн энэ бол бясалгал. Та үүнийг тогтмол хийж чадвал, сүнс чинь ариусаж аз жаргал, амар амгалан, эрх чөлөө, ... бүгд ирэх болноо. Үүнд гол нь итгэх л хэрэгтэй