Monday, March 14, 2011

Mein Zimmer

Өчигдөр Германд ирлээ.
Буянт-Ухаа дээрээс гэрийнхэнээсээ салаад явахад бас л эвгүй байсан шүү. Гэхдээ анх явсанаа бодвол айх, санаа зовох зүйл хамаагүй бага болсон байсан. Миний сууж явсан онгоцонд УИХ гишүүн Дэмбэрэл болон түүнийг дагалдаж хэсэг хүмүүс мөн зурагтийнхан явж байсан. Онгоцоор явах бүрд заавал нэг олны танил хүмүүстэй цуг явж таарах юм. 2 сард Монгол руу явах замд хошин шогийн Өнгөт инээд хамтлагийнхан бас явж байж таарсан.
Түүнчлэн анх явахад барьж явсан ачаатай дүйцэхүйц хүнд ачаатай явсныг эс тооцвол сайн явж ирсэн шүү.
Өчигдөр орой Маннхаймаас Хайлбронн орох орон нутгийн гал тэрэгэнд ноён Зүрхэн Уултай тааралдав. Би түрүүн нь энэ хүний тухай бичиж байсан даа. Манай курсын декан, профессор гэж... Гэхдээ энэ семестрээс деканаар өөр хүн ажиллаж эхэлж байгаа. Түүнтэй удахгүй сургууль дээр уулзана.

Харин өнөө өглөө шинэ өрөөндөө нүүж орлоо.  Энэ семестрээс эхэлж дотуур байранд амьдрах юм л даа.  Надад лав таалагдав. Саруулхан, цэвэрхэн, хажуу өрөөний охин ч гайгүй зантай байж магадгүй охин шиг санагдсан. Түүнийг Клаудиа гэдэг. Румынаас ирсэн, ERASMUS-н оюутан солилцоогоор ирсэн, насны хувьд надаас лав 3-4 насаар дүү байж мэдэх, харин өөрөөсөө олон насаар ах найз залуутай. Найз залууг нь би лав 35-40 орчим насны гэж таамаглаж байгаа. Одоохондоо иймэрхүү л мэдээлэлтэй байна даа.

Өрөөгөө цэвэрлэж, юмнуудаа байрлуулсныхаа дараа хэдэн зураг дарсан юм.




7 comments:

Галаа said...

Тэр өгүүллийг уншлаа. Уншлаа ч гэж дээ.. Тодруулж онцгойлсон хэдийг нь гүйлгээд л харчихлаа. Сүүлийн үед ингэж гүйлгэж уншдаг болчихоод байгаа юм. Мэдээж мэргэжлийн нарийн ширийнээ ч арай ингэхгүй л дээ.

За тэгээд амьдраад л сураад л байж дээ. Дажгүй тохилог байр байна.

Tserenpil said...

Бараг л өдрийн тэмдэглэл юм даа. Гүйлгэж унших нь юу нь буруу гэж... Харин тэгж уншиж сурах л хэрэгтэй байгаад байгаа юм даа. Би аягүй удаан уншдаг. Сая гэхэд л 3 ном авч яваад 1-г нь ч уншиж дуусгаж чадаагүй буцаагаад чирээд ирсэн. Бөөн хар ачааны нэмэр болгохоо мэдсэн бол авч явахгүй л байсан юм даа.

Галаа said...

Амралтын өдрүүдээр сайтдаа шинэчлэлт хийгээд дуусч байна.
Шинэчлэлтийн нэг хэсэг нь RSS Мэдээ юм л даа. Блогийг чинь холбочихсон. Татгалзахгүй байх гэдэгт итгэж байгаа шүү.

always wiser said...

My great appreciation. Thx, Galaa. ;)

always wiser said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

hallo~~~
jinii bichsen buh zuiliig unshlaa
uneheer ih taalagdlaa
jamaas tuslamj demjleg awj bj bolhuuu
bi odoo 1 kurs hicheelinhe hajugar german hel uzej bga
2kurseese ywah sanaa bnaa~~~~
asuuj zowloh yum zondoo ih bnaa bolj odwol id~~gaa uldeejij bolhuu

Anonymous said...

harui huleej bga shuuuuu