Wednesday, January 26, 2011

Жас өдрөө гэж

Өчигдрөөс л бүх юм эхэлсэн л дээ. Өнөөдөр Real Time Systems гэдэг хичээл дээр програмаа үзүүлэх сүүлийн өдөр байлаа л даа. Тэгээд өчигдөр орой лабораторид сууж програмдаа нэмэх ёстой зарим функцуудээ нэмээд board-ндоо суулгаад л энэ тэр их додигор байтал манай ангийн охины lcd ажилладаггүй, түр lcd-ээ өгөөч гэхээр нь өгчихөөд дуусахаар нь буцаагаад өөрийнхөө board-ндоо залгатал програм мааны ажилладаггүй. lcd дээр нь юм харагддаггүй ээ. Тэгээд л бараг бүтэн 3 цаг ноцолдоод болдоггүй сүүлдээ бүүр board маань нөтбүүктэй холбогдохоо болиод алдаа заагаад програмаа ч board руугаа хуулж чадахаа байдаг юм даа. Тэгэхээр нь өнөөдөр өглөө эрт лабораторид сууж байгаад л дахиад л ноцолдоод л байлаа. Байдаггүй дээ. Өөр нэг board залгаад л үзлээ байдгүй. Тэгэхээр нь ангийнхаа хүүхдийн lcd гуйж байгаад үзлээ. Тэгсэн програмын үр дүн lcd дээр зурайтал харагдаж байна. Тэгэхээр нь яалт ч гүй нөхөр lcd жагсаалаас гарсан байна гэж дүгнээд хичээл орох цаг болохоор нь профессорт учраа хэллээ. Тэгсэн миний lcd, манай ангийн хүүхдийн lcd ажиллагаагүй болсон байв. Тэгэхээр нь миний lcd-г засаад өгөөч гэж засуулаад, дахиад л үзэж тарлаа. Тэгсэн board маань ерөөсөө болдоггүй. Бас манай ангийн нэг хүүхдийн board бас болохгүй болохоор нь лабораторт байсан өөр нэг board холбоод програмаа хуулаад ажиллуултал ажиллаж байнаа. Тэгсэн удаа ч гүй дахиад л алдаа заагаад эхэллээ. Компьютертэй огт холбогдохгүй алдаа заагаад байхаар нь бас л багшид хэллээ. Багш үзээд "хммм, 3 board 3-уулаа яг адилхан эвдэрсэн байх юм. Яахаараа ингэдэг байнаа. 5 жил болоход 1 л board эвдэрч байсан юм. Тэгсэн 1 өдөрт 3 board эвдлээд хаядаг." гээд л үглээд л засах гэж нэлээн үзээд тэгсэн нөгөө board-ууд нь хэсэг гайгүй байгаад л дахиад л нөгөө алдаагаа заагаад бүүр болохгүй болохоор нь цоо шинэ board гаргаж өгөөд "за, энэ цоо шинэ board шүү, дахиад битгий нугасалчихаарай. Наадахыг чинь нугасалбал манай лаборатори ойрын 2 жилд board-гүй болох нь байна шүү" гэдэг юм даа. Тэгээд би ингээд үндсэндээ нийтдээ 3 board, 3 lcd эвдэлээд л хаялаа даа. Ямар ч байсан өөрийнхөө lcd-г засуулж авсан л даа. Тэгэхдээ л өнөөдөр бараг л хүрсэн болгоноо эвдлээд байсан болохоор их жас өдөр байвуу гэж бодлоо. Хаяа нэг иймэрхүү сонин өдөр байдаг даа.
Гэхдээ энэ сонин өдрийн гол буруутан нь миний нөтбүүк л дээ, үнэндээ. Энэ долоо хоногт шинэ нөтбүүк авахаас даа. Ингээд хамаг юм эвдлээд хаяад байвал ч хэцүүдэх юм байна. Бас дараа семестрт нөтбүүк маань гэнэт ажиллахаа байчихвал ёстой хэцүү юм болно шд. Хамгийн гол ажлын хэрэгсэл маань нөтбүүк л юм чинь эвдэрээд ажиллахгүй бол тэгээд л өнгөрөө. Бусад програмистуудын хэлдгээр "компьютер ч яахав хулгайд алдагдлаа ч, эвдэрсэн байлаа ч дахиад авчихна. Хамгийн гол нь тэрэнтэй цуг хамаг хийсэн ажил маань алга болно гэдэг л хамгийн хайран". Гэхдээ энэ муу нөтбүүкээ муулахгүй ээ. Монгол хүн унасан морио муулдаггүй шиг ажил, амьдрал, сургуулийг минь хамт үүрэлцэж үүргээ тодорхой хэмжээнд үнэнчээр гүйцэтгэсэн муу нөтбүүкээ яалаа гэж ч муулах билээ дээ.

1 comment:

золбаяр said...

ккк
жас өдрийг уншаад нэг явдал маань санаанд орчихлоо.
1курст байсан санагдаж байна.
комийн лаборторид ороод нэг ком асаалаа. асдаггүй шүү??? тэгээд багштаа хэлтэл өөр газар суу гэнээ. би ч яахав өөр газар суугаад асаалаа бас байдаггүй шүү???? болохгүй болохоор нь дахиад нэг ширээн дээр суугаад асааатал асч байна шүү. тэгээд хүлээж байтал буцаад унтарчихдаг байна шүү ккк. ингээд нэг өдөр 3 ком эвдэлсэн юм даа ккк