Wednesday, October 06, 2010

Хятад хүмүүс бид нарыг юу гэж боддогийг хоёр чихээрээ сонслоо

Шинэ хотод ирээд мастерийнхаа хичээл өнөөдрөөс суугаад эхэлчихлээ.
Манайд ерөөсөө 7 оюутан л байна. Нэг бодлын амар ч юмуу. Цөөхүүлхнээ.
Өнөөдөр манай багш нар бүгд манайд ангид орж ирж бид нар танилцлаа. Анхны сэтгэгдэл бол дажгүй л байна. Гэхдээ урам хугалсан нэг онцгүй зүйл байнаа. Манайд нэг хятад оюутан байна. Би анх хараад дотроо адилхан л азиа тивээс ирсэн хүн байна, ашгүй дээ, бас хөрш орон юм чинь гэж бодсон чинь эндүүрсэн байнаа. Манай хятад тэгж бодохгүй байгаа бололтой. Тэрийгээ ч өчигдөр харуулаад л байсан л даа. Надтай жоохон дээрэнгүй байдалтай харьцаад болдгүй. Миний үзгийг шууд надаас асуулгүй шүүрч аваад, надаас юм асуухдаа миний ширээг гараараа зохиж энэ тэр. Нэг л биш. Би бодохдоо хол замд ядраад тэгж байгаа болов уу гэж бодож байтал өнөөдөр үнэхээр миний дотрыг өмөлсөн айхтар зүйл хэлдэг юм даа.
Би ямар нэг буруу зүйл хийсэн эсвэл хэлсэн эсэхээ мэдэхгүй. Чадахаараа л мэддэг зүйлээ хэлж тусалхыг л хийчээсэн. Адилхан анх удаа гадаадад ирж байгаа болохоор мэдэхгүй зүйл их байх гэж л бодож байлаа. Тэгсэн өнөөдөр анхны лекц орж багш нартайгаа танилцаж, нэр усаа мэдэлцэж, хаанаас ирснээ хэлж танилцуулсан. Манай хятадын ээлж ирэхэд багш "Аль Хятадаас ирсэн бэ?" гэж асуусан юм. Мань хүн "Нэг л Хятад байдаг шд" гэсэн. Тэгсэн багш "Тайвань, Хонг Конг бас Хятадын бүрэлдэхүүнд ордог болохоор л тэгж асуусан юмаа" гэсэн. Тэгсэн мань хүн "Тайвань одоохондоо Хятадын бүрэлдэхүүн биш, гэхдээ 8 жилийн дотор Хятадын бүрэлдэхүүнд орно." гэдэг юм. Тэгээд миний ээлж ирээд Монголоос ирсэн гэсэн чинь "Монгол удахгуй 18 жилийн дараа хятадийнх болно" гэж хэлдэг юм даа. Дотор нэг юм шатаад үсэрч очоод ам руу алгадчихмаар санагдсан гээч. Аймаар уур хүрсэн гэж.
Хятадууд Монголыг ингэж боддог байх нь байна шд. Мань хүний тэгж дээрэнгүй зан гаргаад байсан нь ч гарцаагүй ингэж боддогтой нь холбоотой байх гэж бодож байна. Хамгийн гол нь тэр улс төрийн үзлээ ингэж гаргаад байх нь надад үнэхээр таалагдахгүй байна. Зүгээр л нэг ангийн хүүхдүүд байж энгийн л байхгүй. Эсвэл Хятадын засгийн газар оюутан, сурагчид, иргэдээ зориуд ийм мэдээлэл өгдөг байх. Тэгж яг таг төдөн жилийн дараа гэж хэлээд байхыг бодвол тийм бодлого явуулж хүмүүсийнхээ тархийг ч ингэж хүмүүжүүлдэг байх гэж санагдсан. Тэр балай Хятадын оронд Солонгос юмуу Япон бол арай дээр байсан байх. Ядаж л дор хаяж ийм сонин зан гаргахгүй, ядаж үндэсний үзлээ дотроо нуух байсан байлгүй.

Энэ муусайн хятадуудад Монгол сөнөх болоогүй гэдгийг харуулнаа гайгүй. Хүмүүсээ, Монгол ахан дүүс минь ийм аймшигтай ирээдүйг Монгол эх орондоо авчрахыг битгий зөвшөөрөөрэй. Тэгж Монгол улсын минь бидний өвөө эмээ нарын тэмцэж цусаа урсгаж бидэнд авчирсан энэ тусгаар тогтнолоо ингэж гутамшигтайгаар алдахыг бүү зөвшөөрөөрэй.

Бидний Монгол орон хорвоод ганцхан нүүдэлчин өвөрмөц соёл, уламжлалтай, сайхан уудам нутагтай орон билээ. Бидний үе л үүнийгээ хадгалж аварч үлдэхгүй бол бидний орон үнэхээр хүнд нөхцөлд байна шүү. Хүмүүсээ анхаараарай.

20 comments:

memo said...

xoox zevuun amitan bee?

Өнөржаргал said...

Мөн тэгнэ байхаа, хөөрцөн өмхий хужаа вэ тэнэгээ гайхуулах гэж. Харуулнаа та нарт хиа хиа

Anonymous said...

Нэг анги ч гэсэн харьцах хэрэггүй болов уу. Адилхан бааварла.

Boldkhuu Batbaatar said...

Ганцхан хятадын үгээр БНХАУ-ын төрийн бодлогыг тодорхойлох нь жаахан дутмаг байх. Төрөөс тийм мэдээллийг иргэддээ тараадаг нь нотлогдвол харин ширүүн асуудал. Гэхдээ ямар ч байсан "чам шиг ухаантай хятадууд, над шиг ухаантай монголчуудыг дийлэхгүй" гэдгийг ангийн хятад анддаа ойлгуулчих. Чадна биз дээ? :)

Үлмэдэх said...

чамд их том өрсөлдөгч гарч ирж дээ. хятадыг муулмаарагүй байна, хэн нь хэн бэ? гэдгийг нь л ойлгуул, ялагдаж болкушүү

Anonymous said...

Чи Монгол хүн байна. Сайхан гарныхаа чилээг гаргаач. Чамд зөвлөхөд чи Монгол хүн мөн л бол сурлага мэдлэг болоод бусад бүх зүйлээрээ түүнээс илүү гэдгээ харуул. Бас нэг юм байна ангиараа сайхан архид тэгээд Монголчууд яадгийг түүнд харуулахгүй юу

Оргил said...

дарлуулж байсандаа хорсоод ингэж байгаа юм гээд хэлчихгүй :р

Anonymous said...

Mongolchuud hujaa nariin darlald orj bsan tuuh bhgui shu psda mine gej heleerei,

Mg said...

Surah gej irsen zorilgiin daguu surlagaaraa tuunees davuu gedgee haruul. Bas busad talaaraa ch gsn davuu bolohoo haruul. Doromjilson maygaar um asuuval bitii helj og. Ogoh n gediij avah n bohiidog gedgiig sain oilguul. Dandaa ogdog boltloo chi ooriigoo davuu boloh gej hodolmorlo hichee.

mnxbat said...

Муу луухааныг илт дээрэлхээч Хужаа гэдэг үгэнд их дургүй гэсэн тэд нар хээе хужаа найзаа гээд дуудаад үз хужаа гэдэг нь хятадаар боол гэсэн үг юм байна лээшд муу хужаагууд

Anonymous said...

МЭӨ үеэс л монголчууд хужаа нарыг дээрэмдэж, даралж, удаа дараа эзэлж ирсэн, түүхэндээ нэг ч удаа эзлэгдэж байгаагүй,харин манжид 2лаа хамтдаа түрхэн зуур эзлэгдэж байсан гэж ангийнхандаа болон багшдаа хэлэх хэргтэй.
Бас тэр хужаа эмгтэй юм бол өөрөө зодчих, эрэгтэй бол германд манай ах байгаа, хэлээд өгье :)

Aamregled said...

чи харин хужааг сурлагаараа даваад алаад өгөөч
хужаа нар тэнэг мангар гэж дараа нь хамаг хүний анхаарал татсан хойноо хэлэхгүй юу

Anonymous said...

За тэгэхлээр энд зарим сэтгэгдэл бичсэн хүмүүсийн заавар нь маш буруу, эргээд чамайг асуудалд ороох юмнууд байна тэгэхлээр түүнийг нь дагаж, зодоон цохион хийгээд, архи уугаад агсараад байх нь хаашаа ч юм. Тэр ч бараг архи уудаггүй, клуб явдаггүй гар ч байж мэднэ. Тиймээс тиймэрхүү тэнэг аргууд бол хэрэггүй.

Хятадууд дотроо маш олон янз байна. Эхлээд тэр Хятадынхаа хаанаас гаралтайг нь мэд.

Хэрвээ Тайвань аралаас ирсэн бол Тайвань нэг бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн улс биш, хятадын харъяат гэвэл дотор нь буцалж уурлана. Тайваниуд их шулуухан гарууд учраас өмнөөс нь бас шулуухан л ярь.

Хонг-Конг, Макао, Синга, Малайзын хятадууд жаахан дээрэлхүү байдаг. Бас л зүгээр Монгол бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс гэдгийг тайлбарла.

Ер нь аль ч улсад төрж өссөн хятад гаралтай бүх хүмүүс монголыг хятадын нэг хэсэг гэж үздэг.

Эх газраас ирсэн хятад бол:
1. мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүмүүс. Гэхдээ хэт найзархаж байгаад монгол бол хятадынх гээд сэм сэмхэн хэлээд байдаг юм. Жаахан соёл муутай, бүдүүлэг хүмүүс шдээ. Тиймээс шууд бүхнээр түүнээс дээр байж зүгээр л бүх юмаараа тэр хүний өмнө бай.Тэгвэл тэр яаж ч чадахгүй. Мөн маш өндөр мэдлэгтэй гэдгээ харуул байнга, ганц академик ч биш, урлаг соёл бүх талын мэдлэгээр түүнээс илүү гэдгийг харуул. Өөр хэлээр ярьдаг бол түүгээрээ биеэ чим, түүнийгээ бусдын өмнө илэрхийл.
2. Гадаад оюутан ихтэй сургууль тул олон улсын оюутны өдөрлөг болно. Түүнд сайн бэлд. Их монгол улсын газрын зургийг үзүүл. Болохгүй бол дараагийн хичээлдээ өөрийгөө танилцуулах ппт бэлдээд оч. Би ийм түүхтэй ийм тусгаар тогтносон улсаас гаралтай гэдгийг хэл.

Хятадаар хараамаар байвал:
та-ма-де
чао-ни-ма
гай-си гэхэд болно.

Anonymous said...

Миний танил Duke - д мастер хийсэн юм. Олон улсын харилцааны чиглэлээр санагдаж бна. Тэдний ангид баахан хужаа залуучууд нэг хөгшин хужаа бсан гэсэн. Хөгшин нь илт дээрэлхүү харьцаатай мөртлөө нэг удаа "Танай Монголд чам шиг залуучууд олон бдаг уу?" гэж асуухад нь "Надаас чадалтай залуучууд олон бий" гэж хариулсан гэдэг. Хаана хаанаа анхаарах л хэрэгтэй залуусаа.

Tserenpil said...

Дээрх сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Тэгээд нэг зүйл хэлэхэд энд бичсэн зүйл бол зөвхөн миний хувь хүний л бодол гэдгийг анхаарч үзээрэй. Миний түүх, улс төрийн талаар мэдлэг тийм ч их биш, дээр нь би улс төрч эсвэл түүх, улс төр судлаач ч биш. Тийм болохоор энэ талаас нь авч үзэж дүгнэлт хийхгүй байвал тун зүгээр байна. Дахин хэлэхэд энэ бол зөвхөн миний хувь хүний л үзэл бодол юм шүү. Тэр Хятад охины хувьд байдал арай дээрдсэн. Миний хувьд тэрэнтэй хэрэлдээд, эсвэл зодолдоод, өрсөлдөөд байх хүсэл огт алга. Зөвхөн би энд бичсэн бичлэгээрээ монголынхоо залууст нэг сануулга л өгөхийг хүссэн. Өнөөгийн 21-р зууны нийгэмд бид зодоон цохион, дайн байлданаар юуг ч шийдэхгүй. Өнөөгийн нийгэм бол дайн байлданаар улс орныг эзэлдэг үе биш!!!! Гэхдээ улс төрийн бодлогоор эрхшээлдээ оруулдаг үе юм. Би Хятадын засгийн газрыг хүмүүсээ тийм сэтгэлгээгээр хүмүүжүүлдэг гэж хэлсэн нь тэдэнд ийм бодол байгаад байгаагаас болоод байна. Нүдэн дээр харагдахгүй ч Хятад улс биднийг бага багаар эрхшээлдээ оруулаад л байна. Бидэнд өөрсдийн үйлдвэр алга. Бараг бүх барааг Хятадаас авч байна. Бид одоо энэ тухай бодох цаг болсон. Миний санаа бол бүх Монголын залуучууд арай илүү холыг харж, эх орныхоо бие даасан тусгаар байдлаа улам бэхжүүлж, Хятадаас хамаарах хамаарлыг багасгах хэрэгтэй байгааг л сануулах гэсэн юм.

gantulgan said...

sain u, hicheeldee yawaad ehelsen u. Hicheeld ni amjilt huseye.

End tend surdag naizuudaasaa sonsohod haa gazriin hyatduud iimerhuu handdag shg baigaam.
Zgr uurlaj hereldeed bol shiidehgui ch gsn, dahiad ingej handval uuruur yarina shu gedgiig sain oilguulah heregtei bolov u.
Soyol-n udur etreer Mongol-n talaarh medeelliig sain tugeeh sanal goe sanal baina.
Uuriiguu mongol "warior" gedgiig l sanaj yawaarai :D.

Ene talaar post bichsend bayartai baina. Sain saihniig huseye :D

Tserenpil said...

Гантулгад,
Comment бичсэнд баярлалаа. Жич, нэг юм хэлэхэд манай Хятадын хандлага 360 градус өөрчлөгдсөн. Эхэндээ жаахан сонин хандлагатай байснаа одоо болохоор шал өөрөөр ханддаг болчихсон. Шалтгааныг нь сайн мэдэхгүй л байна. Би танай монголд очиж үзмээр байна, танай ээтэн хоншоортой гутал надад их таалагддаг. Хэрвээ чи сургуулиа төгсөөд Монгол руу явбал би танайд зочилж болох уу энэ тэр гээд л. Яагаад ингэж хандлагаа өөрчилсөнийг сайн мэдэхгүй байнаа. Тэр байтугай нэг багаар ажиллах даалгавар дээр тэр надтай нэг баг больё гэсэн. Тэгээд л багш нэг баг болгоод л орхисон. Хоцорч очсоны гай гэж. Би харин дургүй л байна л даа. Одоо яая гэхэв.

Anonymous said...

Гаднаа өөрчлөгдсөн мэт байвч дотроо өөрчлөгдөөгүй байгаа, чамайг сайн мэдэж авах гээд байгаа биз.

always wiser said...

Тийм ч байж болох л юм. Гэхдээ намайг мэдэж авах нь тэрэнд ямар ашигтай юм???
Мань хүн хичээлдээ тааруухан болохоор надаар өөртөө туслуулах л гэж байгаа биз. Өөр ямар ашиг тус байхав дээ. ;)
Хэтэрхий муу санаалах хэрэггүй байхаа. Гэхдээ бас хэт их итгэх хэрэггүй. Зүгээр л энэ хэвээрээ л байж л байг.
Гэхдээ хятадууд солонгос, япончуудаасаа дээр хүмүүс гэж үнэн байна лээ шүү. Солонгос, япончууд бол хятадаасаа долоон дор муу санаатай хүмүүс юм байна лээ.

Unknown said...

oo ter bodlogo chini ali heden zuun jiliin terteegees ehelsen um shig bnaa. suuldee Ar Mongoliig tsus ursgahguigeer ezelne gedeg nuuts bodlogo n ertnees heregjeed ehelsen shuu dee.Ergen toirnoo har.Mongol gej helsen ch Hyatad torhtei ui olon humuus bna.Bas uls orond n 100,100-r n odor bur hyatad erchuudee ilgeej bgaa n mongol tsusiig ugui bolgoj duusgah tednii ertnii tolovlogoo bish gej uu.Tegeed deerees n toriin tolgoid garsan hojmoo ooroo uter oshigluulen doromjlol amsana gedgee uhaarch amjaagui archaagui mongoliin geh ur sad n Tednii ene bodlogiig demjigch nar bish gej uu.Ai daa eh orondoo ezen hun shig baihiin jargaliig harid yavj uzsen humuus saitar uhaj oilgoj avah um daa.Burhan Mongoliig mini iveej baigaasai bilee.